Үнэгүй вэб-сайт хөгжүүлэх үйлчилгээ

Хэрвээ та гоо сайхан, шүдний эмнэлэг, зоогийн газар гэх мэт үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг бол үнэгүй вэб-сайт мэргэжлийн хүмүүсээр хөгжүүлж аваарай.

Үйлчилгээний зорилго

Өдөр тутмын худалдан авалт цахим хэлбэр руу шилжсээр л байна. ГЭВЧ Үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлэг, хими цэвэрлэгээ, фитнес төв гэх мэт байгууллагуудын үнийн санал, байршил, холбогдох мэдээлэлийг түрэн шуурхай оновчтой байдлаар авахад их хэцүү байдгийн хүн болгон л бараг ойлгож байгаа.

Харин жижиг үйлчилгээний бизнесүүд вэб-сайттай болох хүсэлтэй байдаг ч домэйн нэр, вэб-хост, вэб хөгжүүлэлтийн хөлс, сургалтын төлбөр гэх мэт зүйлс бүгд нэмэгдээд нэмэгдээд хамгийн багадаа 1 сая төгрөг зарцуулалт хийх болж таардаг.

Бид харин танд вэб-сайт хөгжүүлэлтийг нь үнэгүй хийж өгье! Үүгээр Монголын дижитал зах зээлийг дэмжиж байгаа болно.

Тавигдах шаардлага

  • Үйлчилгээний бизнес ажиллуулдаг байх. (Бүжгийн студи, үс засалтын газар, фитнес төв гэх мэт)
  • Харилцааны соёлтой, ёс зүйтэй ажилладаг байх.
  • Байгууллага болон үйлчилгээнийхээ талаар текст, зураг, мэдээллийг нь түргэн шуурхай хангаж өгөх.

Нөхцөл

  • Бидний санал болгож буй гадаад вэб-хост дээр сайтаа байршуулах.
  • Elementor эсвэл DIVI builder дээр Вордпресс вэб-сайт хийгдэх болно.
  • Вэб-сайт нь тухайн байгууллагын гол газардах хуудас байх болно.
  • Вэб гардуулж өгсний дараа загвар өөрчлөх, нэмэлт тохиргоо үнэгүй хийлгэх боломжгүй.

Холбоо барих

Та өөрийнхөө холбогдох мэдээлэл болон хүсэлтээ хавсаргаж явуулна уу. Бид тантай эргэн холбогдох болно. Баярлалаа